Өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурал боллоо.
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Тусгаарлах байранд байгаа иргэд ирэх сарын 24-нд болох УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй гэлээ.
Учир нь УОК-оос СЕХ-ны удирдлагуудтай уулзаж, сонгуулийн өдөр тусгаалах байранд байгаа иргэдийн санал өгөх боломжийн талаар ярилцсан байна. Улмаар коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд тусгаарлах байранд байгаа иргэдийг санал өгүүлэхгүй байхаар тогтсон байна.
Тус хуульд коронавирусээс сэргийлэх үүднээс иргэнд Үндсэн хуулиар олгосон зарим эрхийг хязгаарлаж болохоор заасан юм. Тиймээс үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд дээрх шийдвэрийг гаргасныг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг онцлоллоо.