БНСВУ-ын Ерөнхий сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр тус улсад цахим визээр нэвтрэх боломжтой улсын жагсаалтыг шинэчлэн баталсан байна.
2017 онд нийт 40 улсын (Монгол Улс хамаарна) иргэдэд цахим виз олгож байсныг уг шийдвэрээр гадаадын 80 улсын иргэнийг хамруулах, цахим визтэй иргэдийг нэвтрүүлэх хуурай замын болон усан замын хилийн боомтыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр, цахим визтэй гадаадын иргэд Вьетнамын 8 нисэх онгоцны буудал, хуурай замын 16 хилийн боомт, 13 усан замын боомтоор нэвтрэх боломжтой болжээ. Холбогдох жагсаалтыг ЭНД дарж харна уу.
Уг шийдвэр нь ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Цахим визийг https://www.immigration.gov.vn, https://www.xuatnhapcanh.gov.vn/ цахим сайтаар захиална.
Гадаад харилцааны яам, Консулын газар