Улаанбаатарт үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Говь болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, Олон нууруудын хөндий, Хангайн нурууны өвөр бэл, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Үдээс хойш дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн