2020-05-28 09:021min00

Алтанбулаг боомтоор нийт 570 оюутан эх орондоо ирлээ

aboomt

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо иржээ. Тэднийг Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Улаанбаатар төмөр замын галт тэргээр Улаанбаатар хотод авчирч, тусгаарлах байруудад хүргэн 21 хоног тусгаарлана хэмээн Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй