Нэр хүнд нь өндөр байгаа Б.Батцэцэгийн эсрэг хар пиар хийх гэнэ

УИХ-ын сонгууль эхэлж амжаагүй өрсөлдөөн ширүүсч эхэлж байгаа бололтой. Баянхонгор аймагт МАН Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэгийг нэр дэвшүүлсэн байгаа. Сүүлийн өдрүүдэд түүний нэр хүнд Баянхонгорт нэлээн өсч, судалгаагаар тэргүүлж эхэлсэн аж.
Энэ мэдээ өрсөлдөгчид нь таалагдаагүй бололтой. Тиймээс түүний эсрэг хар мэдээг хэвлэлүүдээр цацах төлөвлөгөө байгуулсан сурагтай. Сонгуулийн өрсөлдөөн ширүүсч, өрсөлдөгчөө гүтгэх ажиллагаа идэвхждэг нь жам. Гэхдээ энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиас илүү технологижиж утасны яриа, видео бичлэгүүд олноор цацагдаж магадгүй шинжтэй харагдаж байна.