Хүүхэд барьцаалж 80 сая төгрөг нэхсэн Б.Мөнхбаярын гомдолыг Улсын Дээд шүүх хэрэгсэхгүй болгож, оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Б.Мөнхбаярт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 112-т заасан “Шунахайн сэдлээр, хохирогчийн амь биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэм буруутайд тооцон долоон жил хорих ялаар шийтгэсэн юм.
Тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан аж. Тус шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Мөнхбаярт холбогдох хэргийг хэлэлцээд шунахайн сэдэлтээр насанд хүрээгүй хүүхдийн амь биед нь заналхийлэн зэвсгийн чанартай зүйл ашиглан барьцаалсан гэм буруутай нь тогтоогдсон, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзсэн байна.
Б.Мөнхбаяр нь өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нд 16 настай Б хэмээх хүүд цаасны хутга тулган заналхийлж ааваас нь 80 сая төгрөг нэхсэн байдаг.