Ховдын Чандмань сумын харьяат иргэн Нүрзээгийн Болормаа нь 2000 оноос хойш хүний орон сууцыг хууль бусаар түрээслүүлэх болон худалдах газар зарах, Япон, Солонгосын виз гаргах, МУИС-ын диплом хуурамчаар гаргаж өгөх зэргээр залилан хийж тэрбум гаруй төгрөгийн хохирол иргэдэд учруулжээ.
Н.Болормаа нь нөлөө бүхий хүмүүсийн нэрийг барьж залилан хийдэг байсныг хохирогчид мэдүүлсэн байна.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс түүнд холбогдох хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Н.Болормаад 2000 оноос хойш энэ хүнд залилуулсан, хохирсон иргэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандана уу.
Эх сурвалж: http://arslan.mn/social/news/43799.shtml