Интернэтийн хурдыг хэмжих Speedtest портал, Ирландын Ookla компани 2020 оны дөрөвдүгээр сарын дэлхийн улс орнуудын интернэтийн хурдын чансааг гаргажээ.
Утастай интернэтийн чансааг Сингапур улс 198,46 Мбит/с хурдтайгаар тэргүүлж, Хонконг (176,7 Мбит/с), Тайланд (159,87 Мбит/с) удаалжээ. Манай улс 34,17 Мбит/с хурдаар дэлхийд 75 дугаар байрт бичигдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 4 байр ахисан хэрэг юм. Энэ жагсаалтад Казахстан (39,81 Мбит/с) 66, Киргиз (31,43 Мбит/с) 81, Узбекистан (25,88 Мбит/с) 94, ОХУ (63,44 Мбит/с) 47, Хятад (120.92 Мбит/с) 17 дугаар байрт оржээ.
Утасгүй интернэтийн жагсаалтыг Өмнөд Солонгос (88,01 Мбит/с), Катар (84,81 Мбит/с), Хятад (84,68 Мбит/с) улсууд тэргүүлсэн байна. Монгол улс 20,44 Мбит/с хурдтайгаар 89 дүгээр байрт оржээ. Казахстан (17,45 Мбит/с), ОХУ (19,28 Мбит/с) 94, Киргиз (16,8 Мбит/с) 104, Узбекистан (9,68 Мбит/с) 133-т бичигджээ.
Цар тахлын үед олон хүн гэрээс ажиллах шаардлагатай болсон тул гэрийн интернэтийн ашиглалт маш их нэмэгдсэн байна.