Хоёр хүртэлх насны хүүхдэд амны хаалт зүүлгэх нь тэдний эрүүл мэндэд аюултай болохыг Японы Хүүхдийн эмч нарын холбооноос анхааруулжээ.Амьсгалын зам нь нарийн байдаг хоёр хүртэлх насны хүүхдэд амны хаалт зүүлгэснээр амьсгалахад нь хүндрэл учирч, улмаар боогдоход хүргэж мэдэх аж.
Мөн зүрхэн нь нэмэлт ачаалал үүсгэж, цаг агаар халуун байх үед наранд цохиулах эрсдэлтэй гэнэ. “Халсан амны хаалт мөд хөрөхгүйн улмаас нарших өндөр эрсдэлтэй. Тэрчлэн хүүхэд байнга огисноос хатгаа тусна” гэж тус холбооны тэргүүн Акира Камикава мэдэгджээ.
Мөн тус улсын эрх баригчид иргэн бүртээ 100 мянган иен /930 орчим ам.доллар/ олгож эхэлжээ. Цар тахлын үед эдийн засгаа дэмжихийн тулд өнгөрсөн сард төсөвтөө нэмэлт, өөрчлөлт оруулснаар иргэдээ ийн дэмжих боломж нээгдсэн аж. Бактерийн эсрэг саван антибиотикт тэсвэртэй байдлыг ихэсгэдэг учир өдөр тутам энгийн саван хэрэглэхийг Оросын мэргэжилтнүүд зөвлөжээ.