Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан тул манай улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн шатахууны үнэ 150-230 төгрөгөөр буурсан юм.
Харин энэ сарын 23-ны өдрөөс шатахууны үнэ дахин буурчээ. А-80 болон АИ-92 автобензин 50-100 төгрөгөөр буурснаар А-80 автобензин 1350 төгрөг, А-92 автобензин 1360 төгрөгөөр худалдаалагдаж байна. Аи-95 автобензин 200 төгрөгөөр дизель түлшний үнэ 180 төгрөгөөр буурчээ.