Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.25/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр ачаа тээврийн жолооч нар, тандалтын сорьцыг хамруулан нийт 22 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны хяналт руу шилжлээ.
Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн нийт 141 тохиолдлын 33 нь эдгэрч, 108 хүний эмчилгээ үргэлжилж байна. Нийт эдгэрсэн хүмүүсийн 19 нь одоогоор сувилалд, 4 нь гэртээ гарч, 10 нь ажиглалт тусгаарлалтын хуацаа дууссан. ХӨСҮТ-д 125 хүн байгаа ба тэдний 108 нь эмчилгээнд, 17 хүн нь ажиглалт тандалтын дор байна.