Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.25/
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд 5.486 сая халдварын тохиолдол илэрч, 346 мянган хүн нас барж, 2 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,7 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 88 мянган хүн халдвар авч, 2000 хүн нас барлаа.
Энэ нь өвчлөлт 5000, нас баралт 2000-аар буурсан сайн мэдээ ч манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8599 шинэ тохиолдол илэрсэн. Мэн энэ цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 19-120-иор нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдрийн дотор 120 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
Манай улсад нийт 1141 хүн ажиглалтад байна. 5 хүн шинээр нэмэгдэж, 255 хүн ажиглалтаас гарсан. Энд архаг хууч өвчтэй 111 хүн байгаа. Тэдэнд 75 эмнэлгийн ажилтан эмчилгээ үзүүлж байна. Орон нутгийн 15 галт тэргэнд 5639 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр ОХУ-ын Европын хэсэгт байгаа монгол иргэдээ Москва-УБ тусгай захиалгат онгоцоор татаж авна. Харин 26-нд ОХУ-ын Азийн хэсэгт байгаа монгол иргэдийг Хиагт, Алтанбулагийн чиглэлээр авчрах юм. ОХУ-д байгаа монголчуудаас нийт 1000 хүн эх орондоо харих хүсэлт гаргасан. Энэ хоёр өдөрт нийт 500 хүнийг авчрахаар болсон байна. Амны хаалтаа байнга зүүхийг ЭМЯ-наас анхааруулж байна.