2020 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, Зүүн аймгуудын ихэнх нутаг, Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 градус дулаан байна.