Коронавирусийн хэлбэртэй мөндөр оржээ

Мексикийн Нуэво-Леон мужид коронавирусний хэлбэртэй тун өвөрмөц мөндөр оржээ.

Харсан хүмүүсийн хэлж байгаагаар бол тэнгэрээс унасан энэ мөндөр яг л шинэ төрлийн коронавирусийг санагдуулам гэнэ. Айсан нутгийн иргэд болсон явдлыг “Тахлын үеэр гэртээ бай гэж бурхнаас явуулсан санамж” хэмээн үзэж байгаа аж.

Яг ийм явдал ертөнцийн нөгөө өнцөгт ч болжээ. Нэгэн Твиттер хэрэглэгч Хятадын Циндао хотод тавдугаар сарын 18-нд “коронавирусэн мөндөр” орсон зураг дэлгэсэн юм.

Цаг уурч, Дэлхийн цаг уурын байгууллагын зөвлөх Жозе Мигель Винас олон нийтийн сүлжээнд цацагдсан эдгээр зургийг судлаад, гайхах зүйл үгүй гэж мэдэгджээ. Учир нь хүчтэй шуурганы үеэр янз бүрийн хэмжээтэй мөндрүүд бие биетэйгээ мөргөлдөж, хайлснаа хамгийн өвөрмөц хэлбэрт орж наалддаг гэнэ.

 

One thought on “Коронавирусийн хэлбэртэй мөндөр оржээ

  1. иргэн 2020-05-21 13:37 at 13:37

    сенеж байгаам бна даа дэлхий минь

    Хариулах

иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн