Манай улсын нутгаар дайран өнгөрөх ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компани “Сила Сибири-2” хийн хоолойн төслийн судалгааны ажлыг эхлүүлжээ. Энэ хийн хоолой нь жилд 50 тэрбум м3 байгалийн хий дамжуулах хүчин чадалтай юм. ОХУ-аас БНХАУ руу хий нийлүүлэх гол суваг болох боломжтой гэж тооцож байгаа талаар ерөнхий захирал Алексей Миллер нь өчигдөр ярьжээ.

ОХУ нь БНХАУ руу байгалийн хий дамжуулах шугамыг алтайгаар дамжуулж тавих гэж байснаа өнгөрсөн онд өөрчилж Монгол Улсын нутгаар дайруулж тавих боломжийг судлахаар болсон юм.

Тус хийн хоолой тавих нь төсөлд оролцогч ОХУ, БНХАУ, Монголын аль, алинд нь ашигтай бөгөөд манай улс жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулахад л жилдээ тэрбум ам.доллар авах боломжтой юм байна.

By updown

2 thoughts on “Манай улсаар 38 тэрбум шоо метр хий дамжуулахад жилд тэрбум долларын ашиг хүртэх боломжтой”
  1. ккк, Алаагүй баавгай ч билүү дээ арсийг хуваах тухай яриа юм аа даа янз нь. ккк Хэдий хугацаанд ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дуусаад ажил нь эхэлж хэдийд дуусаж ашиглалтад орж бидэндээ ашиг ирэх вэ? Лай ч байна,зай ч байна даа. Сонгуулийн өмнөх жихнэн попдолт гэдгийг 100 гаруй хувиар давуулан биелүүлчих шиг

  2. iim il baidlaar damjuulah umuu?????
    1 terbum bag baina shdee dood tal ni 3 terbumiig toldog shdee, geree helelzeeree muu hiideg hymyys hiijee….

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн