Канадын иргэн Лиза Сеймур-Питерс Ерөнхий сайдынхаа гэргий Софи Грегуар Трюдог заналхийлснийхээ төлөөд цагдаа нарт саатуулагдлаа. Тэрбээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ерөнхий сайдын эхнэрийг сүрдүүлсэн байна.
Гэхдээ захидалдаа чухам юу бичсэн, цахим ямар талбарт бичсэн зэрэг нь тодорхойгүй байна. Сеймур-Питерсийг хэсэг хугацааны дараа сулласан ч Ерөнхий сайдын гэр бүлийнхэн рүү 100 метрээс дотогш халдах, улс төрийн үйл ажиллагаа явуулах зэргийг хоригложээ.
Э.ЗАЯА