2020-05-15 14:101min00

Автомашины 700 ширхэг зөөлөн янданг хил давуулахаар завджээ

янзан

Сүүлийн үед автомашины зөөлөн янданг хулгайлах гэмт хэрэг нилээдгүй бүртгэгдэх болсон. Он гарсаар энэ төрлийн хулгай хийдэг 32 этгээдийг илрүүлсэн байна. Харин өчигдөр Замын-Үүд-Эрээн чиглэлийн боомт дээрээс ачааны машины бензиний сав болон агаар шүүгч хоолойнд 700 ширхэг зөөлөн янданг нууж хил гаргах гэж байсныг илрүүлжээ.

Хэрэгт холбогдсон 2 этгээд нь авто засвар ажиллуулдаг 30-40 насны залуучууд байжээ. Зөөлөн янданг нууцаар Хятад руу гаргаж шинэ болгон засварлаад өндөр үнээр зардаг гэдгийг Цагдаагийн албанаас мэдэгдлээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.