УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Дараагаар нь гишүүд горимын санал хэлэв. Ингээд тогтоолд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Ноолуурын хэмжээг монгол ноолуурын стандартын дагуу тооцож, нэг кг тутамд 20 мянган төгрөгийг малчны данс руу шилжүүлэхээр 200 тэрбум төгрөгийг шийдвэрлэжээ.
Мал тооллогоор 70.9 сая мал тоологдсоноос 29.3 сая ямаа тоологджээ. ҮСХ-ноос ноолуурын дансыг тус тусад нь бүртгэж байгаа аж.