Үргээлэг-1, 2″, “Бодлын хулгайч” уран сайхны кино, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” жүжиг зэрэг уран бүтээлээрээ бидний танил болсон Жүжигчин Ж.Баясгалан нь Тусгай хэрэгцээт иргэдийн оролцоог нийгэмд нэмэгдүүлэх үүднээс АН-тай хамтран ажиллахаар болсон билээ.
Тэрбээр Монгол Улсад ажиллаж, амьдарч буй 114 мянган тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл болж уг намаас дээрх иргэдийн талаар баримтлах мөрийн хөтөлбөр боловсруулж Тусгай хэрэгцээт иргэд, залуу үеийн төлөөлөл болохыг зорьж буй юм.
Ж.Баясгалан хэлэхдээ, бид нэр томьёоноосоо нь эхэлье. Өнөөдөр би тэргэн дээр сууж буй хэдий ч энэ нь намайг хөгжихөд огтхон ч саад болоогүй. Иймд энэ нь хөгжлийн бэрхшээл биш юм.
Тиймээс хүмүүс тусгай хэрэгцээт иргэд гэдэг талаас нь хараасай, нийгэмд оролцоосой гэж хүсэж байна гэсэн юм.
Ингээд та бүхэнд түүний өнөөдрийг хүртэл туулсан амьдралын замналыг дараах байдлаар толилуулж байна.