Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар өнөөдөр дахин шуурхай мэдээлэл хийж, коронавирусний халдварын шинэчлэгдсэн нөхцөл байдлын талаар танилцууллаа /2020.05.14/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өнөөдрийн 16:46 цагийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын тохиолдол 37-гоор нэмэгдэж, 98 боллоо.
Өнөөдөр өглөө Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэн, ОХУ-аас ирсэн 18 иргэнээс коронавирус илэрсэн талаар мэдээлсэн билээ.