Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ахлах эрдэмтэн Сумъяа Сваминатан коронавирусийг дэлхий дахин 4-5 жилийн дараа бүрэн хяналтад оруулна гэдгийг анхаарууллаа.
“Минийхээр 4-5 жилийн дараа дэлхий нийт коронавирусийг бүрэн хяналтад авна гэж хэлэхээр байна. Вакцины судалгаа, сүргийн дархлаа үүсэх, эсрэг биет тогтох үйл явцыг ажигласны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрлээ” гэж ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумъяа Сваминатан ярьжээ.
Магадгүй үүнээс богино хугацаанд хяналтад оруулах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоор дэлхий даяар 100 гаруй газар оронд вакцин гаргах судалгаа өрнөж буй төдийгүй АНУ-д аль хэдийнэ хүн дээр туршиж эхэлсэн. Харин Их Британи судалгаагаа энэ онд багтаан дуусах, магадгүй шинэ оноос өмнө хүн амаа вакцинжуулах төлөвлөгөө боловсруулсан.
Хэдийгээр вакцин зохион бүтээгдээд олон нийтэд тарьсан ч үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй гэдгийг Харвардын эрдэмтэд хэлж байна. Учир нь коронавирус мутацид орох, өөр төрлийн омог үүсгэн халдварласан тохиолдолд үр дүнгүй байхыг анхаарууллаа.
Зиндаа.МН