БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар хүрээгээ тэлж өнөөдөр цар тахал болоод байгаа билээ. Тэгвэл Коронавирусийн халдвар хэзээ ч устахгүй яг ДОХ шиг байх магадлалтайг ДЭМБ-ын онц байдлын захирал Майк Райан өчигдөр /2020.05.13/ болсон хэвлэлийн хурлын үеэр анхааруулсан байна.
Хэдийгээр вакцин гарган авсан ч вирусийн тархалтыг хязгаарлахад маш их хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдгийг онцолсон байна. Магадгүй дэлхийн улс орнууд цаашдаа коронавирустэй зэрэгцэн амьдрах цаг үед шилжих гэж байхыг үгүйсгэхгүй юм .
Дэлхий дахинд сүүлийн нэг хоногт коронавирусийн халдварын 87,694 шинэ тохиолдол илэрч, өвчтэй хүний тоо 4’425’131 боллоо. Харин нас барагсдын тоо 292’394-д хүрсэн бол 1’655’954 хүн эдгэрсэн байна.
М.Баяр