Ариун цэврийн цаас хэрэглэх нь хавдрын өвчлөл, шамбарам, үрэвсэл үүсэх эрсдэлийг өсгөдөг гэж арьсны эмч мэдэгдэж байна.
Ариун цэврийн цаасанд арьсыг цочроох будагч бодис агуулагддаг аж. Мөн хорт хавдар үүсэх, венийн судас бөглөрөх таатай нөхцөл болдог хар тугалга хүртэл бий.
Эмч нар дахин боловсруулалтаар үйлдвэрлэсэн цаас ашиглахгүй байхыг зөвлөж байна. Учир нь ийм 00-ийн цаасыг цайруулахын тулд хлор ашигладаг. Энэ элемент нь диоксин буюу хортой шинж чанар бүхий бодис болдог байна. Хэрвээ энэ бодис арьсанд хүрэлцвэл хорт хавдар үүсэх магадлал нэмэгддэг.
Тиймээс элдэв үнэр шингээгээгүй, дундаж үнэтэй цайвардуу ариун цэврийн цаас авахыг зөвлөж байна.
Mignews.com.ua Марта