Чартер нислэгээр эх орондоо ирж, тусгаарлалтад байсан эмэгтэй өнөөдөр амаржиж, охинтой боллоо.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сингапураас БНСУ-аар дамжин Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр эх орондоо ирсэн эмэгтэй өчигдөр /2020.05.14/ ХӨСҮТ-д амаржиж, мэргэжлийн эмч нар эх барьж авжээ.
Тухайн иргэн COVID-19-ийн халдваргүй, хэд хэдэн удаагийн давтан шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан талаар эх сурвалжууд хэллээ.
Түүнчлэн тухайн иргэн Зүчи зочид буудалд ажиглалтад байсан. Хоёр удаагийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Одоогоор ээж, охин хоёрын биеийн байдал сайн байгаа ажээ.
М.Баяр