Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зөвлөгөө

Шалгалтын даалгаварт зөвхөн 12 дугаар ангид судалсан хичээлийн агуулга ордоггүй тул суралцагчид 10, 11 дүгээр ангийн “Теле” хичээлийг econtent.edu.mn цахим хуудсаар дамжуулан үзэж мэдлэгээ бататгах, сэргээн санах;
Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдад зориулсан монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр БҮТ-өөс бэлтгэсэн “LIVE” хичээлийг өдөр бүр 11:00, 15:00 цагаас facebook.com/eec.mn/ цахим хуудсаар дамжуулан үзэх;
Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүхий л мэдээллүүдийг нэг дор байршуулсан help.eec.mn “Цахим зөвлөх” хуудсыг Боловсролын үнэлгээний төвөөс ажиллуулж байгаа бөгөөд суралцагчид өөрийн хүссэн асуултад хариулт авах;
Нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны компаниудтай хамтран ажиллаж, БҮТ-өөс бэлтгэн гаргасан ЭЕШ-тай холбоотой бүх видео контентуудыг Юнивишний IPTV, LOOKTV болон Скаймедиа видеосанд байршуулсан байгаа тул шалгуулагчид үнэ төлбөргүйгээр үзэх;
Их, дээд сургуулийн бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn/ / -аас лавлах боломжтой юм.