2020-05-12 15:421min00

Оюутолгойн гүний уурхайн шинэчилсэн зураг төсөл удахгүй гарна

0adf3109e45890acoriginal

Оюутолгойн гүний уурхайн шинэчилсэн зураг төсөл энэ  оны эхний хагаст буюу зургаадугаар сард багтаж бэлэн болох аж. Харин нарийвчилсан үнэлгээг  энэ оны хоёрдугаар хагаст танилцуулахаар төлөвлөж буй юм байна.

Гүний уурхайн дэд бүтцийн байгууламжуудын нэг болох “Үйлдвэрлэлийн ам”-ын барилгын ажил дууссанаар гүний уурхайн үйлдвэрлэлийг явуула.ах ажилчид, тоног төхөөрөмж тээвэрлэх үндсэн ам бэлэн болсон аж. 1300 метр өндөр тус байгууламж нь дэлхийн хамгийн том үрэлтийн хүчний өргүүртэй ижил юм байна.