Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Шинэс” эмийн сангийн төмөр хаалганаас барьсны улмаас есөн настай хүү цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг гарч байв.
Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгаж, “Дэлгэр тур” ХХК захирал С.Энхжаргалд нэг жилийн хорих ял оногдуулж, “Эко Шинэс” эмийн сангийн эрхлэгч Г.Ганпүрэвийг гэм буруугүй гэж үзсэн байдаг.
Улмаар талийгаач хүүгийн ар гэрийнхний зүгээс шүүхийн шийдвэрийг хөнгөдсөн гэж үзэн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм.
Уг хурлаар, эмийн санг түрээслэгч Г.Ганпүрэвт 15 сарын хорих ял оноосон бол тухайн барилгын эзэн гэх “Дэлгэр тур” ХХК-ний С.Энхжаргалд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноолоо. Шүүхээс хариуцагч талыг бага насны хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн, хөдөлмөр аюулгүй байдлыг мэдсээр байж дагаж мөрдөөгүй гэх хэргээр ял оноосон байна. Түүнчлэн талийгаач хүүгийн оршуулгын зардалд 50 сая төгрөгийг хувааж төлөх шийдвэрийг гаргажээ.
2 comments
jinhen zahirlan yahaaraa tensen awdgiin ineedmiin ymda mongoliin shuuh
Shudarga shiideechee 15 jil uguh heregtei, hariutslaga guin ulmaas Huuhdiin ami ersedsen bolhoos anhaaral bolgoomjgui bish