АТГ өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаж байцаалт авчээ. Энэ талаараа Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаст мэдэгдэж, “Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав” хэмээн жиргэсэн байна.

АТГ Ц.Элбэгдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн хэдий ч тэрбээр 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болоод байсан билээ. Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 3-нд чартер нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд албаны байранд 21, гэртээ 14 хоног тусгаарлагдсны дараа АТГ-д мэдүүлэг өгч эхэлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн