Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн Маженов Марат болон манай улсын иргэн Э.Оюунчимэг нарт холбогдох “Жи тайм” сүлжээний гэх хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж 2020 оны тавдугаар сарын 8-нд яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
“Жи тайм” сүлжээний гэх тодотголтой уг хэрэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхлэн 11 398 иргэнийг хохироосон байдаг. Ингэхдээ иргэдээс элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25,801,303,770 төгрөгийн хохирол учруулсан байна.