Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоол “Шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу Итгэмжлэн хадгалагч-Шинжлэх ухаан технологийн сан Монгол орны хөхтөн амьтдын араг ясны эталон – жишиг эх хэрэглэхүүн инновацийн төслийн тайланг хүлээн авсан.
МУ-ын Инновацийн тухай хуулийн 3.1.6. “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно;
Төслийн гүйцэтгэгч амьтан судлаач Ц.Одбаяр инновацийн төслийн үр дүнгээ танилцуулж загвар бүтээлээ монгол эрдэмтдийн “Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхим”-д байршууллаа.
Төслийн товч танилцуулга
Захиалагчийн нэр: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Төслийн нэр: Монгол орны хөхтөн амьтдын араг ясны эталон – жишиг эх хэрэглэхүүн инновацийн төсөл
Төслийн хугацаа: 2018.10 – 2019.12
Төслийн удирдагч: Ц.Мөнхзул
Гүйцэтгэгч байгууллага: Монголын биосфер, экологи нийгэмлэг
Төслийн үр дүн:
1. Жижиг хөхтний шилэн хоргонд байршуулсан хэлхээ араг ясны эталон хэрэглэхүүн
2. Хөхтний араг ясны эталон материалыг хуруу шилэнд байршуулсан үзмэр
3. Том хөхтөн амьтны араг ясны иж бүрдэл \Хайрцаглан савласан\
4. Араг ясны эталон материал бэлтгэх зааврыг багтаасан хэвлэмэл гарын авлага
Бүтээлийн танилцуулга
Энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл үзэхийг хүсвэл эндээс үзнэ үү.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН САН