2020-05-11 10:151min01

Эм зүйч эр коронавирусээ өөрөө эмчлэх гэж байгаад амиа алджээ

kovid19

Энэтхэгт эм зүйн нэгэн компанийн ажилтан COVID-19 өвчний эмчилгээнд боловсруулсан бэлдмэлийг өөр дээрээ туршиж байгаад амиа алджээ.

Ченнай хотын цагдаагийн газрын мэдээллээс харахад эм зүйч, үйлдвэрийн дарга хоёр нь коронавирусийг эмчлэх зорилгоор боловсруулж байсан химийн холимог бэлдмэлээ өөрсдөө уусны дараа эм зүйч нас барж, эмийн үйлдвэрийн дарга нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Сиванесан хэмээх нэртэй, 47 настай энэ хүн ургамлын эм зүйчээр ажиллаж байсан аж. Тэрбээр коронавирусээ эмчлэхийн тулд нутгийн захаас азотын исэл, натрийн нитрат зэрэг бэлдмэл худалдан авччээ. Тэр мөн Ражкумар нэртэй даргадаа энэ эмнээсээ уухыг ятасан байна.

Эх сурвалж: Кorrespondent.net Марта

1 сэтгэгдэлтэй

  • монгол хүн

    2020-05-11 12:01 at 12:01

    Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Хөөрхийдөө тэнгэрт тэтгэгдэх болтугай

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй