Зайсангийн зүүн талын дамжуулах төвөөс дулаанаа авдаг өрхүүдийн халуун усыг энэ сарын 15-наас хязгаарлана

2020-05-11 09:101min0
zaisan

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1700 өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож иргэдээс гомдол гаргасан байдаг.

Энэ нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу хийгээгүйн улмаас үүссэн аж.

Улмаар ирэх өвөл дулаан хангамжийн хэвийн найдвартай хангах зорилгоор “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зайлшгүй хийгдэх техникийн шийдэл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Үүрэг даалгавар өгөх тухай” 115 дугаар тогтоол гарсан.

Тухайн тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг манай компанид өгөгдсөний дагуу хэрэглэгчдийн халаалт, халуун усыг 2020 оны 5 сарын 15-ны өдрөөс хязгаарлан зураг төслийн дагуу ажлуудыг хийлгэн гүйцэтгүүлэхээр ажил зохион байгуулагдана.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй