Энэ удаагийн Их хурлын сонгуульд 208 бие даан нэр дэвшигч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа. Сонгуулийн тухай хуулиар бие даагчид 801-ээс дээш гарын үсэг цуглуулснаар нэр дэвших эрх нээгдэнэ. Тиймээс бие даагчид өчигдрөөс нэр дэвших тойргийнхоо нутаг дэвсгэрт гарын үсэг цуглуулж эхлээд байгаа.
СЕХ-ноос коронавирусийн цар тахлын үед бие даагчид хэрхэн гарын үсэг цуглуулах талаар зөвлөмж гаргасан.
Зөвлөмжид, гарын үсэг цуглуулах үйл ажиллагааг танхимд болон ил задгай талбайд 1-1,5 метрийн зайтай, хүний бөөгнөрөл үүсгэхгүй зохион байгуулах, хүн бүр амны хаалт зүүж, бээлий өмсөх, гарын үсэг зурсны дараа гараа ариутгах, айл өрхөөр явж гарын үсэг цуглуулахгүй гэжээ.
М.Баяр