Дэлхийн хамгийн том уруултай хүн болохын тулд 20 дахин томруулжээ

Болгарын оюутан, 22 настай Андреа Иванова уруулаа томруулах ажиллаварт орохдоо 20 дахин томруулжээ. Одоо тэр өөрийгөө дэлхийн хамгийн том уруултай, Барбины амьд загвар гэж боддог.
Андреа уруулаа дахин дахин томруулахаасаа өмнө хөхөө томруулж байсан гэнэ. Харин одоо тэр зорилгодоо хүрсэн гэж үзэж байна.

Андреа Instagram-даа гиалуоны хүчилтэй бэлдмэлээр уруулаа 20 дахь удаагаа томруулсныхаа дараа авсан гэрэл зургуудаа тавьжээ. “Би уруулдаа дуртай. Үнэндээ мэс заслын дараах эхний хоёр хоногт юм идэхэд маш их өвддөг. Гэхдээ цаашид зүгээр болно гэж эмч нар хэлдэг” хэмээн тэрбээр ярьжээ. Эмч ч түүнийг хоёр сарын дараа заавал ирж үзүүлэхийг зөвлөсөн аж.

Иванова хуудсандаа 42 мянга гаруй дагагчтай. Тэдний олонх нь уруулд нь дуртай гэж үздэг бөгөөд мянга мянган магтаалын үгс хүлээн авсан гэж тэрбээр хэлсэн байна. Харин сөрөг сэтгэгдэл бичдэг хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг гэж Андреа тэмдэглэсэн. Оюутан бүсгүй өөрийгөө 2018 оноос эхлэн өөрчилсөн бөгөөд хоёр жилийн хугацаанд хэдэн мянган доллар зарцуулжээ.

 

Марта

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “Дэлхийн хамгийн том уруултай хүн болохын тулд 20 дахин томруулжээ

  1. зочин 2020-05-08 12:59 at 12:59

    муухай бна

    Хариулах
  2. Жагаа 2020-05-08 14:16 at 14:16

    Дэлхийн хамгийн тэнэг хүнд бас өрсөлдөөд үзэх хэрэгтэй.

    Хариулах
  3. Нэргүй 2020-05-08 16:23 at 16:23

    Сэтгэцийн гажиг

    Хариулах
  4. Хvн 2020-05-08 16:24 at 16:24

    Сэтгэцийн гажиг

    Хариулах

Хvн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн