Өчигдөр олон нийтийн анхаарлыг татсан нэгэн сэдэв бол Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал байлаа. Түүнд холбогдох  хэргийн шүүх хурал гурван өдөр үргэлжилж өчигдөр шийдвэрээ гаргасан юм.

Тэгвэл олны анхаарлыг татаад байсан уг хэргийн талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа “Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнөөдөр Монгол Улсын хөгжил, эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулах, гэгээрсэн бодлого хэрэгжүүлсний төлөө шүүгдэж байна. Түүх түүний жинхэнэ шүүгч байх болно, улс төрөөр яллах дүгнэлт биш. Монголын төлөө ад үзэгдэх эр зориг бол Монголын аврал юм. Шүүгдэх эрсдэлийг хүртэл сөрж Монголын хөгжил дэвшил, бие даасан байдлыг бэхжүүлэхийн төлөө зүтгэх нь гавьяат үйлс. Улсын бодлогыг алдаа гэж үзвэл түүнийг шүүх шүүдэггүй, түүх шүүдэг юм” гэжээ.

Шүүхээс М.Энхсайханыг Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан юм. Тодруулбал, түүнийг 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан жийп машиныг 135 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, төрд мөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6.1, 22.1, 22.2 заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Өчигдрийн шүүх хуралдаанаар М.Энхсайханы Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон. Хорих ялыг нээлттэй хорин байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна. Харин 19.6 дугаар зүйлд заасан хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргийг прокурорт шилжүүллээ.

 

М.Баяр

 

 

By updown.mn

Мэдээний админ

5 thoughts on “Ц.Элбэгдорж М.Энхсайханы тухай юу гэв”
  1. ug ni elbegdorj 1998 ond hor nairuulij muu enhsaihaniig namiin darga ni eronhii said hiin gej hooj ooroo eronhii said hiiged 8 sariin daraa ardchilaliin elsenii 13 geh hvmvvs hubisgalit namtai niilj ungaj narantsatsaraltiig eronhii said bolgoj bilee dee…enhsaihaniig nasaar darj alban tushaal ogoogui tun hvn muutai hvn dee elbegdorj ooroo bol…elbegdorj odoo hudalaa matariin nulims dusaaj bui ter dee..

    1. Сайн уу
      Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
      Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
      Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
      Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
      Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
      Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com

      Бид танд талархаж байна

  2. Сайн уу
    Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
    Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
    Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
    Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
    Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
    Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com

    Бид танд талархаж байна

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн