Францын иргэдийг эх оронч гэдгээ баталж, коронавирусийн цар тахлын хүнд нөхцөлд асар их алдагдалд орох эрсдэлтэй байгаа сүүний үйлдвэрлэлээ дэмжин их бяслаг идэхийг уриалжээ.
Зарим төрлийн бяслагны худалдаа 60 хувиар унасан байна. Үйлдвэрлэгчид ресторануудад бяслаг нийлүүлэх боломжгүй болсон, дээр нь захууд хаагдсан тул сүүний үйлдвэрлэлд дампууралдаа ирээд байна гэж Францын сүүний салбарын мэдэгдэлд дурджээ.
Тиймээс иргэдээ үйлдвэрлэгчидтэй эв санаа нэгтэй байгаагаа харуулж, бяслаг ихээр худалдан авч хэрэглэхийг уриалж байна.
Өнөөдрийн байдлаар нэг сарын хугацаанд зарж дуусгах ёстой 2000 тонн бяслагнаас 1500 тонн нь үлджээ.
Марта