Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно хар гарагтай учирвал хэрхэх тухай зааварчилгаа боловсруулах ажил эхэлснээ зарлалаа. Ингэхдээ харь гарагтай учирсан нөхцөлд хэрхэн хүлээн авах, хэрхэн бүртгэлжүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан заах юм байна.
Японы нисгэгчид өмнө нь ийм зүйлтэй хэзээ ч учирч байгаагүй ч ямар ч байсан ийм зааварчилгаа өгөх нь зөв гэж Таро Коно мэдэгджээ. Коногийн хувьд харь гарагт итгэдэггүй ч Пентагоноос видео бичлэг цасаны дараа энэ мэдээлэлд анализ хийхийг хүсчээ.
Сонирхуулахад Пентагоноос өнгөрсөн долоо хоногт харь гарагтай холбоотой видео бичлэг цацсан юм. Эдгээр бичлэгийг Америкийн Тэнгисийн цэргийн хүчний онгоцнуудаас 2014, 2015 онуудад авсан гэж сайтад нь мэдээлсэн аж.
Марта