Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлэхдээ “ОХУ-д сүүлийн 4 өдөр дараалан 10 мянга гаруй шинэ халдвар бүртгэгдлээ. Франц, Испани, Иран, Италид халдварын тархалт аажмаар буурсан хэдий ч эмнэлэгт хэвтэх хүний тоо огцом нэмэгджээ. Үүнийг хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой гэж үзэж байна. ДЭМБ-ны Ерөнхий захирал “Хөл хориог сулруулахдаа маш анхааралтай хандах хэрэгтэй” гэж санууллаа.
М.Баяр