Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Өчигдөр 147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нийт 95 хүнд давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Коронавирусийн халдвар 215 орон бүс нутагт бүртгэгдэж, 1.2 сая хүн эдгэрч, 2.2 хүн эмчлүүлж байна. Монгол Улсад 1030 хүн ажиглалтад байна. 14 хүн өнөөдөр ажиглалтын байрнаас гарсан. Коронавирусийн халдварын сэжигтэй нэг иргэн тусгаарлагдсан. Халдварын тархалт дэлхий нийтээр дорвитой буурахгүй байна” гэлээ.
М.Баяр