Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.07/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 215 оронд 3,8 сая халдварын тохиолдол илэрч, 264 мянган хүн нас барж, 1.2 сая хүн эдгэрээд байна. Дэлхийд нийтээр 2,2 сая хүн эмчлүүлж байгаа юм.
Манай улсад 1030 хүн тусгаарлалтад байгаа. Өчигдөр 14 хүн ажиглалтаас гарсан. Тэнд нэг их эмч, 26 туслах эмч, төрийн 135 албан хаагч ажиллаж байна.
Манай улсын хувьд нийт 41 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эдгэрч дараагийн хяналтад орсон бол 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна. Сүүлийн 24 цагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тандалт хийж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийж байна.
1 comment
ядаргаатайн, хурдан өвчин нь тараад өвдөх нь өвдөөд сүргийн дархлаа нь тогтоосой. Хөл хорио ч биш ийи байдал хэцүү байна. Гудамж нил түгжрээ дүүрэн хүн.