Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.05.06/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 215 оронд 3,7 сая халдварын тохиолдол илэрч, 257 мянган хүн нас барж, 1.2 сая хүн эдгэрээд байна. Нийтдээ дэлхий даяар 2,2 сая хүн эмчлүүлж байгаа бөгөөд халдварын тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, ХБНГУ, ОХУ тэргүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд 1042 хүн тусгаарлалтад байгаа. Өчигдөр 12 хүн ажиглалтаас гарсан. Нийт 135 эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа.
Манай улсад нийт 41 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. Харин 28 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа төдийгүй тэдний биеийн байдал хэвийн байна. Бүх тохиолдол гаднаас зөөвлөгдөж орж ирсэн. Сүүлийн 24 цагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тандалт хийж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Гадаад улсад оршин суугаа монголчуудад зориулан, шуурхай 119 апп ашиглалтад орсон. Энэхүү аппыг ашиглан, гадаадад байгаа монголчууд үнэ төлбөргүй холбогдож, зөвлөгөө авах боломжтой.