Тавдугаар дугаар сарын 6-8-ны өдрүүдэд “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтыг 72 цагийн турш зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд 05 сарын 7-нд зөвхөн Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хориог тогтооно. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хаана. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийх ажээ. Мөн энэ үеэр Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тус хугацаанд хязгаарлана.

Хөл хорионы үед гэрээсээ гарах, автомашинаар зорчсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгоно. Хөл хорио тогтоосон хугацаанд зайлшгүй шаардлага гарсан үед иргэд 101, 102, 103, 105 дугаарын утсууд хандаж тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Мөн 70007105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч болох ажээ. Мөн энэ өдөр нийтийн тээврийг дүүргийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй ба нийтийн тээврүүд хилийн цэсээр тойрон явах ажээ.

 

М.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн