Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн 30 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг инфографикаар хүргэж байна.
Харилцаа холбоо:
Харилцаа холбооны үйлчилгээний орлого 1990 онд 236.9 сая байсан бол 2019 онд 1 196 307.8 сая төгрөг болжээ.
1990 онд Суурин утасны цэг 66.4 мянга, Шугамын радио цэг 443.2 мянган ширхэг байсан бол
2019 онд Суурин утасны цэг 355.1 мянга болж өсөж, Шугамын радио цэг 53.9 мянган ширхэг болж буурчээ.
Кабелийн телевиз хэрэглэгчид 2001 онд 40.6 мянга байсан бол 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 820.7 мянган хүн болжээ.