Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас чартер нислэг, СOVID-19-өөс сэргийлэх зорилготой үзүүлэх сургууль зохиох болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Өнгөрсөн хугацаанд нийтдээ 28 улсаас Монголын 800 иргэнийг гурван удаагийн нислэгээр татан авлаа. Гадаадаас иргэд татан авах ажлыг зохион байгуулахад хүнд байсан. Цар тахлын улмаас улс орнууд хилээ хаасан үед бүх консулууд хичээл зүтгэл гаргасны хүчинд иргэдийг Сөүлээр дамжуулан авч чадлаа.
Бид нэг хүнийг гомдоогоод нэгийг нь баярлуулдаг ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Оюутнууд байрнаасаа гарсан, санхүүгийн хүнд байдалд орсон гэх мэт шалтгаануудтай байгаа учраас энэ удаагийн нислэгт залуусыг нэлээн хамруулсан.
Дараагийн нислэгийн талаар мэдээлэл өгөхөд Түрк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг хийхээр төлөвлөж байна. Солонгос руу бас дахин нислэг хийх шаардлага байгаа. Зохион байгуулалтын ажлыг хийж байна. Зүүн өмнөд азад 300 орчим иргэн байгаа. Эдгээр иргэнийг татан авах иргэд судалгааны ажил хийгдэж байна” гэлээ.
Н.БАТАА