Мадагаскар улсын ерөнхийлөгч Андри Радзуэлина өнгөрсөн ням гарагт 1994 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг болсон Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр мэдэгдэл хийжээ.
Тэрбээр “Энэ өдөр энд шоронд хоригдож байгаа бүр сэтгүүлчдийг суллах шийдвэрийг гаргаж байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр гь Мадагаскар улсад хоригдож байгаа сэтгүүлчдийн өдөртэй давхцаж байна” гэж твиттертээ бичжээ. Мөн хуурамч биш бодитой, шударга мэдээлэл авахын эрх чөлөөт хэвлэл болон мэргэжлийн салбарынхан баталгаажуулах ёстой үндсэн эрх гэв.
Гэхдээ түүний гаргасан энэ шийдвэрийн ачаар хэдэн сэтгүүлч суллагдаж байгаа талаар тодорхой мэдээлээгүй байна.
М.Баяр