“Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгрөгийг тавдугаар сарын 1-ээс олгох шийдвэр гаргасан билээ. 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүр эзэмшиж юм.
Өнөөдрийн байдлаар иргэдийн дансанд ногдол ашиг ороогүй байна. Учир нь иргэдийн ихэнх нь хувьцааны дансаа банкны данстайгаа холбоогүй тул ногдол ашгийг шилжүүлж эхлэх боломжгүй байна. 1072 хувьцаан олгохдоо давхардал үүсгэхгүй, иргэдийг хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” зэрэг газрууд мэдээллээ хоорондоо солилцох, тулгах ажил хийгдэж байгаа ажээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас тавдугаар сарын 1-ээс эхлэн олгохдоо холбоотойгоор тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа
“ЭТТ ХХК 2.512.000 хувьцаа эзэмшигчтэй. Үүнээс 1.6 сая иргэн хувьцааны дансаа нээлгэжээ. Хувьцааны дансаа нээлгэсэн иргэдээс 425 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэхдээ банкны дансаа мэдүүлж, үүнийг баталгаажуулсан байна. Эдгээр иргэдэд ногдол ашиг олгоход ямар ч асуудал байхгүй. Өнөөдөр ч ногдол ашгийг шилжүүлэхэд бэлэн байна. Хувьцааны данс нээлгэсэн ч арилжааны банкны дансаа мэдүүлээгүй иргэд данс нээлгэсэн брокерийн компанитай холбогдож банкны дансаа нэмж мэдүүлэх хэрэгтэй. Үүнийг хийхэд ямар нэгэн нэмэлт мөнгө шаардахгүй.
Хэрвээ хувьцааны дансаа нээлгэсэн, нээлгээгүй ч бай НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тэр дансаараа ногдол ашгаа авч болно.
Түүнчлэн нас барсан хүмүүсийн хувьцаа эзэмшигчдийн хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр 70 мянган хувьцаа эзэмшигч нас барсан байна” хэмээн дурдсан байна.
М.Баяр