Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гарсан ойн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2400 га талбай шатжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Эрэн хайх аврах салбар, Үндэсний аврах бригад, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймэртэй тэмцэж байна.
Өчигдөр буюу тавдугаар сарын 03-ны өдрийн байдлаар түймрийн голомтод бага зэргийн салхитай, түймрийн баруун болон хойд талын тархалтыг зогсоож, зүүн болон урд талыг унтраахаар ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ