2020-05-05 08:471min00

Энэтхэг рүү нислэг хийх боломжийг УОК судлахаар болжээ

MIAT_1

Өчигдөр болсон Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурлаар нэг чухал асуудал нь гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх тухай ярилцсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцөлийн талаар судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад УОК-ын дарга үүрэг болгожээ.

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг Улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн гэр бүлийнхний төлөөлөл Засгийн газарт хүсэлт хүргүүлсэн билээ.

 

М.Баяр