Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны 24:00 цагийн 119 тусгай дугаарт нийт 201 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Турк, Швед, Австри улсаас коронавирусийн талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ. Швед улсын иргэнээс коронавирус илэрч гэрээр тусгаарлагджээ. Биеийн байдал нь хөнгөн байгаа аж.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг.
Нийт батлагдсан тохиолдол 40 боллоо.
Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 5 дугаар сарын 3-нд Франкфуртийн тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 40 боллоо” гэлээ.
1 comment
bas ch gej gaiguie