Ардчилсан намын дотоод зөрчил тэмцэл, хурцдаж, намын дотоод асуудал нь олон нийтэд ил болсоор байна. Сарын өмнө АН-аас 2020 онд УИХ-д нэр дэвших, 100 сая төгрөгийн дэнчингээ өгсөн хүмүүсийн нэрс олон нийтэд ил болсон.
Энэхүү шуугиан гүйцэд намжиж амжаагүй байтал АН-ын ҮБХ-ны гишүүн асан Д.Мөнх-Эрдэнэ “АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй 100 гаруй хүн 100 сая төгрөгөө намдаа тушаасан байна. Гэвч нэмж 200 сая төгрөг төлөхийг намын дарга С.Эрдэнэ шаардсаныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв.
Тэгвэл өнөөдөр С.Эрдэнэ 2-р шатны гэрээ нэрээр 100 сая дээр нэмж 200-400 сая төгрөг нэр дэвшихийг горилогчдоос авахаар гэрээний заалтыг өөрийн биеэр уншиж танилцуулж байгаа #НУУЦ_БИЧЛЭГ задарлаа‼️
Бичлэгт АН-ын дарга С.Эрдэнэ “100 сая төгрөгийн 1, 2 дугаар шатны гэрээ”-ний заалтуудыг уншиж өгөв.
Шалгуурт оролцох боломжгүй болсон сонгуульт гишүүний үзэл бодол итгэл үнэмшлийг хүндэтгэн татвар болон хандив төлөлт намын гишүүний үүргийг нь манлайлал гүйцэтгэлд хамруулан тооцно.
5.4-т Ардчилсан намын үндсэн дүрэм, Үндэсний бодлогын хорооноос тогтоосон сонгуульт гишүүний орон нутагт зарцуулах зардлын татварын 10 хувийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн аймаг, дүүргийн намын байгууллагын дансанд шилжүүлсэн байна.
5.5-т Сонгуульт гишүүн энэ гэрээний 5.4-т заасны дагуу шилжүүсэн татварын талаарх мэдээлийг Ардчилсан намын санхүү бүртгэлийн хэлтэстээ мэдэгдэж баталгаажуулна.
5.6-т Ардчилсан намын үндсэн дүрэм, Үндэсний бодлогын хорооноос тогтоосон сонгууль гишүүний орон нутагт зарцуулах зардлын татварын 20 хувийг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор, мөн 20 хувийг 2020 оны тавдугаар сарын 10-ний дотор тухайн аймаг дүүргийн намын байгууллагын дансанд шилжүүлнэ.
5.7 энэхүү гэрээний 5.4, 5.6-д заасан хуваарийн дагуу төвлөрүүлж татварын зарцуулалт , зардал тус бүрээр хяналт тавьж ажиллана
5.8 энэхүү гэрээний 5.4, 5.6-д заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгийг бэлтгэл ажлын хүрээнд орон нутагт энэ гэрээний 5.2.1-ээс 5.8-д заасан зориулалтын дагуу зарцуулна.
5.11 энэ гэрээнд заасны дагуу бэлтгэл ажлын хүрээнд зарцуулсан татварыг буцаан олгохгүй
УИХ-д нэр дэвшигч сонгуульдаа хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгийг тойрог бүрээр нь доорх хүснэгтээс тодорхой харж болно. Мөн аль тойрогт нэр дэвшигчээс АН хичнээн төгрөг нэхэж байгааг 10, 20, 20 хувиа тушаах гэрээний заалтаар нь дээрх хоёр аймгийн аргачлалаар бодвол тодорхой харагдах аж.
Н.БАТАА
1 comment
gemt hereg shdee shuud